Үндсэн агуулга руу шилжих
Нээлттэй мэдээ рүү буцах

ГЭРЛЭГЧИД ХЭН НЭГЭН НЬ НӨГӨӨДӨӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД НЬ СААД УЧРУУЛАХЫГ ХОРИГЛОЖ ШИЙДВЭРЛЭВ

Б.Баттулга

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх

Бусад мэдээлэл2026 оны 11-р сар 23, 17:16 2 минут унших

Томруулах

Шүүхийн шийдвэр огноо: 2026.10.15,

Шийдвэрийн дугаар: 141/ШШ2026/00375

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй:  

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шийдвэрийн хураангуй: Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Д.Б-д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тух нэхэмжлэлийг.

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно” гэж заасан гэрлэлт цуцлахыг хориглосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч О.Н, хариуцагч Д.Б нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж

 Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, ...эрхтэй...” гэж зааснаар эцэг Д.Б нь хүү Б.Б, Б.О, Н.Г нартай 7 хоног болгоны амралтын өдөр уулзаж, өөрийн амьдарч байгаа гэртээ аваачих зэрэг тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх зэрэг хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг эх О.Н-д даалгав.

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээнэ” гэж мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж тус тус зааснаар эцэг Д.Б нь хүү Б.Б, Б.О, Н.Г нартай сар бүрийн амралтын өдрүүдэд хамт байж уулзах, эцэгт нь өгөхийг эх О.Н-д, эцэг Д.Б нь дээрх хугацаанд хүүхдүүдээ зохих ёсоор асарч, хугацаа дуусмагц эх О.Н-д авчирч өгөхийг тус тус даалгаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг,26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт тус тус зааснаар эх О.Н, эцэг Д.Б нар нь хүүхдүүдээ хүмүүжүүлэх үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад нь хяналт тавихыг .... аймгийн .....сумын Засаг дарга, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллагад тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийн тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг

ГЭРЛЭГЧИД ХЭН НЭГЭН НЬ НӨГӨӨДӨӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД НЬ СААД УЧРУУЛАХЫГ ХОРИГЛОЖ ШИЙДВЭРЛЭВ · Шүүхийн хэвлэл мэдээлэл