Үндсэн агуулга руу шилжих
Нээлттэй мэдээ рүү буцах

Яллагдагч Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан үргэлжилж байна

Т.Өлзийтүвшин

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх

Хэвлэлийн мэдээ2026 оны 11-р сар 11, 12:09 1 минут унших

Томруулах

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Даваадалай, Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн холбогдох хэргийг 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд шилжүүлсэн бөгөөд талуудын гаргасан хүсэлтэд үндэслэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагт товлоод байсан юм. Шүүх хуралдаанд нэр бүхий яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаан үргэлжлэн явагдаж байна.