Хэргийн товч агуулга:
“GS25” сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалж, алахыг завдсан, мөн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх хэрэгт шүүгдэгч Б.Б-д холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн:
10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”;
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”;
13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Заналхийлэх”;
23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг 30 минутад товлолоо.