“ДЕЛЬТА ЭВЕРЕСТ” ХХК-ААС АВЛАГАТАЙ ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс “Дельта эверест” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэсэнтэй холбогдуулан тус компаниас авлагатай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах мэдээллийг хүргэж байна.
Нэхэмжлэл гаргах тухай
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу энэхүү зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор “Дельта эверест” ХХК-аас авах авлагын шаардлагаа тус шүүхэд гаргахыг мэдэгдэж байна.
Нэхэмжлэлд дараах мэдээллийг тодорхой тусгаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана. Үүнд:
“Дельта эверест” ХХК-ийн хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацаа;
Компанийг дахин хөрөнгөжүүлэх эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай санал;
Нэхэмжлэгчийн нэр, хаяг, холбоо барих утасны дугаар;
Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтууд.
Нэхэмжлэгчдийн анхдугаар хурлын тов
Нэхэмжлэгчдийн анхдугаар хурлыг 2026 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгуулахаар тогтоосон болно.
Лавлах утас: Шүүгчийн туслах Б.Бадамханд – 89054992.
Жич: Тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг анхаарна уу.