Шүүхийн академи Монголын Хуульчдын холбоотой хамтран “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2022.06.03-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, хэрэгжилт, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулна.
Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хэргийг прокурорт буцаахтай холбоотой хуулийн зүйл заалтыг 2019 онд өөрчлөн найруулж улмаар 2022 онд хүчингүй болгосон байдаг.
Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон бол тус хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, улмаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон байна.
Дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдээс хойш Хяналтын шатны болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцаах зайлшгүй шаардлага үүсгэж буй хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээ, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг шийдэх шийдлийг ярилцаж хуульч, шүүгч, өмгөөлөгч, прокурорын төлөөлөл тус бүр илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцоно.
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2022.06.03-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, хэрэгжилт, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна
Г.Алтанзул
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи
Хэвлэлийн мэдээ2026 оны 11-р сар 24, 16:04 1 минут унших
Томруулах