Үндсэн агуулга руу шилжих
Нээлттэй мэдээ рүү буцах

ХУВЦАС СОЛИХ ӨРӨӨНД ХЯНАЛТЫН КАМЕР БАЙРШУУЛСАН БАЙГУУЛЛАГАД ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛНА

Д.Номинжаргал

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

Шүүхийн шийдвэрийн албан мэдээлэл2026 оны 11-р сар 5, 09:13 2 минут унших

Томруулах

Шийдвэрийн дугаар: 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2026/ДШМ/1404

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Шийдвэр тойм: №17

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

Шүүгдэгч А.Ишдорж нь “хахууль авах”, шүүгдэгч Т.Баатарсүрэн нь “хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдсон. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/2293 дугаар шийтгэх тогтоолоор А.Ишдоржийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнийг нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил 1 сарын хорих ялаар, Т.Баатарсүрэнг нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Ишдорж, Т.Баатарсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Тодруулбал, тухайн хэргийг хэлэлцэж байх үед шүүгдэгч А.Ишдорж нь өмнө Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заагдсан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн тухай нөхцөл байдал илэрсэн бөгөөд тухайн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэх ба энэ талаарх холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй, сүүлийн шийтгэх тогтоолд энэ талаар огт тусгаагүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчийн хувийн байдлын талаар тодруулах нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ял оногдуулахад шууд нөлөөлдөг тул эдгээр нөхцөл байдлыг тогтоох нь чухал ач холбогдолтой гэж үзсэн болно.

Энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.


Тойм бэлтгэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн