Үндсэн агуулга руу шилжих
Нээлттэй мэдээ рүү буцах

ОЛОХ БАЙСАН ОРЛОГОО НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ

Д.Совингэрэл

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх

Шүүхийн шийдвэрийн албан мэдээлэл2026 оны 11-р сар 5, 10:26 2 минут унших

Томруулах

Шийдвэрийн дугаар: 2026.05.25-ны өдрийн 191/ШШ/2026/07329

Тойм бичсэн огноо: 2026 оны 10 дугаар сарын 01

Шийдвэрийн төлөв: Шийдвэр хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Маргааны агуулга: Иргэн “Б” нь шүүхэд хандаж... “Д” ХХК-тай Орон сууц захиалгын гэрээг 2020.08.24-ний өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу ... 3 өрөө байрыг захиалгаар бариулахаар тохиролцсон. Захиалгын үнэ нь 1.300.000 төгрөг буюу нийт 99.970.000 төгрөгийг төлсөн. Гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн ч “Д” ХХК нь гэрээний хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэн өгсөн. Нэг үл хөдлөх эд хөрөнгийг хоёр этгээдэд худалдсан гэм буруутай. Орон сууцны үнэ одоогийн байдлаар 1м.кв 3,68 сая төгрөгөөс 4,13 сая төгрөг хүртэл байгаа бөгөөд “Д” ХХК-иас буцаан шилжүүлсэн 99.970.000 төгрөгөөр 1 өрөө байр ч худалдан авах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Орон сууц захиалгын гэрээний үүргийн зөрчлөөс үүдэлтэй хохирол буюу олох ёстой байсан орлогод 99.700.000 төгрөгийг банкуудын төгрөгийн хадгаламжид жигнэсэн дундаж хүүгийн хэмжээгээр 25.580.943 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...санаатайгаар давхардуулж зарж ашиг олсон зүйл байхгүй, ковид гарч барилгын материалын үнэ нэмэгдсэн учраас орон сууцны үнэ өссөн. Нэхэмжлэгчийг зайлшгүй орлого олох байсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх агуулгаар маргав.

Хэрэгт авагдсан баримтаар иргэн Б нь “Д” ХХК-д орон сууц захиалгын гэрээний төлбөрт 99.970.000 төгрөгийг төлсөн. Төлбөрийг 24 сар хэрэглэснээр түүнд хохирол учруулсан гэж үзэж хохирлоо арилжааны банкинд уг мөнгийг хадгалуулахад олох ёстой байсан орлого болох 25.580.943 төгрөг буюу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх үүргийг тухайн үеэс хойш Монгол банкны сар бүрийн жигнэсэн дундаж хүүгийн хувиар тооцсон тогтоогдсон.

Иймд шүүх Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын олох ёстой байсан орлого болох 25.580.943 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн.

Шийдвэрийн цахим холбоос:

шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь энд дарж танилцана уу. https://shuukh.mn/single_case/261353?daterange=2026-01-01%20-%202026-10-01&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн